“Эрдэнэс ТТ”-н гүйцэтгэх захирлаар Ч.Сайнбилэгийг томилжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.09-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс ТТ”-н гүйцэтгэх захирлаар Ч.Сайнбилэгийг томилжээ

ТОМИЛГОО


M

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг АТГ-аас баривчлан саатуулснаас хойш багагүй хугацаа өнгөрч байна.

Шүүхээс түүний хорих хугацааг сунгасан тул Тавантолгой  ордыг эргэлтэд оруулах асуудал ид хөндөгдөж байгаа энэ үед төрийн өмчит гол компанийн захирлын суудал эзгүй удаж байна.

Тиймээс тус компанийн ТУЗ-ийнхөн өчигдөр хуралдаж, Ч.Сайнбилэгийг гүйцэтгэх захирлаар томилжээ. Ч.Сайнбилэг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргын албыг хашиж байсан юм.

Түүнчлэн энэ томилгоотой давхцуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболдыг томилжээ.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж