“Тоёота” засвар үйлчилгээний төв нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2015.04.15-нд нийтлэгдсэн

“Тоёота” засвар үйлчилгээний төв нээгдлээ

Дэлхийн стандартад нийцсэн “Тоёота” Засвар үйлчилгээний төв нээгдлээ

Автомашиний салбартаа дэлхийд тэргүүлэгч “Тоёота Мотор Корпораци”-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Таван Богд” ХХК-ийн “Тоёота” албан ёсны засвар үйлчилгээний төвийн нээлтийн үйл ажиллагаа 4 сарын 13-ны өдөр боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Төр засгийн болон Олон улсын байгууллага, Элчин сайдын яамд, банк санхүү, барилга, уул уурхайн салбаруудын төлөөлөл болон Тоёота брэндийн үнэнч хэрэглэгчид хүрэлцэн ирсэн байлаа. Тухайлбал: Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Япон улсаас Монгол улсад суугаа Бүрэн эрхт элчин сайд Такенори Шимизү, Японы Тоёота корпорацийн төлөөлөгчид болон Монголын томоохон бизнесийн багууллагуудын захиралууд зэрэг олон хүндтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн иржээ.

Тус үйл ажиллагаанд Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж ерөөл магтаал хайрлан шинэхэн төвийн жаврыг үргээсэн ба Японы уламжлалт Тайко бөмбөрийн гоцлол болон Саке хагалах ёслол, Магуро загасны шоу, Монгол үндэсний язгуур урлаг, уран нугаралт зэрэг олон сонирхолтой Монгол болон Япон үндэсний урлаг соёлын хөтөлбөрүүд багтсан нь нээлтийн үйл ажиллагааны зочдын сэтгэлд тун их нийцэн, ам сайтай байлаа.

Тус компанийн хамт олон энэхүү төвийг Япон стандартаар барьж, тохижуулан, үйлчлүүлэгчдийнхээ ая тухтай, сэтгэл ханамжтай байдалд илүү анхаарч үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг илүүд үзсэн үйлчилгээний шинэ стандарт, бүтээгдэхүүн нэвтрүүлжээ. Түүнчлэн 90 гаруй шинэ ажлын байрыг бий болгож их хотын хөгжилд хувь нэмрээ оруулж Монголд байхгүй том хэмжээний, мэргэжлийн авто засвар үйлчилгээний төвийг бүтээн байгуулжээ.

Тоёота брэндийн автомашин нь зах зээлийн 50 гаруй хувийг дангаар эзэлдэг бөгөөд энэ бүхэнд засвар үйлчилгээг түргэн шуурхай, баталгаатай, сэтгэл ханамжтай хүргэх нь тус төвийн зорилго билээ.

Тоёота төвийн давуу тал нь нийт 18 өргөгч, 42 механикчтай, нэгэн зэрэг 20-30 автомашин, өдөрт нийт 80-100 автомашин хүлээн авах хүчин чадалтай бөгөөд Тоёотагийн мэргэжлийн чадварлаг механик инженерүүд, албан ёсны баталгаат сэлбэг, засвар үйлчилгээ, үйлчлүүлэгч машинаа засварт орсон үед камераар хянах боломж, тав тухтай орчин, хүлээлгийн танхим, хямд, чанартай, түргэн шуурхай үйлчилгээг санал болгож байна.

Ийнхүү Таван Богд ХХК Монголчууддаа шинэ автомашинаа худалдан аваад, худалдан авалтын дараахи баталгаат засвар үйлчилгээ, албан ёсны чанартай сэлбэг худалдан авах боломжийг бүрдүүлж өгснөөр бүгдийг нэг дороос таатай нөхцлөөр хүртэх боломжтой боллоо.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж