Зидан: Манай баг шилдэг тоглогчид авдаг болохоос зардаг нь биш

Хуучирсан мэдээ: 2015.04.15-нд нийтлэгдсэн

Зидан: Манай баг шилдэг тоглогчид авдаг болохоос зардаг нь биш

Испанийн Эзэн хааны "Реал Мадрид" клубын Б баг буюу “Кастилья”-гийн дасгалжуулагч Зинедин Зидан зарим зүйлд тайлбар өгсөн байна. Ойрын хэдэн сарын хугацаанд Эзэн хааны клуб Уэльс жигүүрийн довтлогч Гарет Бэйлийг зарж магадгүй гэх цуурхал газар аваад байгаа бөгөөд түүнийг Английн алдарт "Манчестер Юнайтед" клуб авна гэсэн мэдээлэл ихээр явах болсон билээ. Харин уг яриа худал бөгөөд багийн ерөнхийлөгч Флорентино Перез ч түүнийг зарахгүй гэдгийг ойлгуулсан гэсэн байна.

Зидан хэлэхдээ "Манай баг шилдэг тоглогчид худалдаж авдаг баг болохоос биш зардаг нь биш. Мэдээж Бэйл шиг гайхалтай тоглогчийг бусад багууд сонирхож байгаа нь үнэн. Гэхдээ багийн ерөнхийлөгч түүнийг зарахгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн шүү дээ. Тиймээс та бүхнээс энэ бүх цуурхалаа зогсоогооч гэж хүсэх байна" гэсэн байна.

Эх сурвалж:www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж