&#34Дуулиан 2020&#34 тэмцээний аваргууд тодорно

Хуучирсан мэдээ: 2015.04.17-нд нийтлэгдсэн

&#34Дуулиан 2020&#34 тэмцээний аваргууд тодорно

Өсвөрийн хөлбөмбөгчдийн футзалны аварга шалгаруулах "Дуулиан 2020" тэмцээний 9 дэх удаагийн аваргууд энэ сарын 18-19-ний өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт тодрох юм.

Тэмцээн таван насны ангилалд 3000 гаруй өсвөрийн хөлбөмбөгчид гурван үе шаттайгаар өрсөлджээ. III дахь шатанд нийслэлийн 9 дүүргийн 184 багийн 1800 тамирчид шалгаран Аваргуудын Лигийн тоглолтын дүрмийн дагуу зочин, талбайн эзэн багийн дүрмээр тус бүр 2 тоглолт хийсэн юм байна.

Энэ удаагийн тэмцээнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэмжлэгтэйгээр “Их талын Дуулиан” ТББ гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Тэмцээнд оролцож буй багуудын ивээн тэтгэгчээр 100 гаруй аж ахуй нэгжүүд оролцсон байна.

Нийт 40 сая төгрөгийн шагналын сантай энэ удаагийн "Дуулиан-2020" тэмцээний тоглолт маргааш 09.00 цагт Буянт-Ухаа  спорт цогцолборт эхэлнэ. Тэмцээн охидын 17 хүртэлх насны ангиллын "Хас Банк" ивээн тэтгэгчтэй "Амгалан цогцолбор" сургууль, "Миг Даатгал"-ын 92-р сургуулийн багийн тоглолтор эхлэх юм. Мөн энэ үеэр Улаанбаатар хотын 15 насны шигшээ баг Хүндэт зочидтой нөхөрсөг тоглолт хийх аж.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж