“Хамтдаа инээмсэглэе” урлагийн их наадам болно

Хуучирсан мэдээ: 2015.04.21-нд нийтлэгдсэн

“Хамтдаа инээмсэглэе” урлагийн их наадам болно

“Хамтдаа инээмсэглэе” сайн үйлсийн аяны залуусын санаачилгаар нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг тусгай хэрэгцээт боловролын зургаан байгууллагын сурагчдын дунд “ХАМТДАА ИНЭЭМСЭГЛЭЕ 2015”урлагийн их наадмыг дөрөвдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулах гэж байна. Энэхүү аян нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн хүмүүнлэгийн ажил хийх зорилгоор анх үүсгэн байгуулагдаад нэг жил болж байгаа төдийгүй нийслэл, орон нутгийн нийт 1000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй болон 500 гаруй амьдралын түвшин нэн доогуур хүүхдүүдэд бодит тусламж хүргээд байгаа юм.

“ХАМТДАА ИНЭЭМСЭГЛЭЕ 2015” урлагийн их наадмын зорилго:

Улаанбаатар хотын хэмжээнд хөгжлийн, сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа тусгай сургуульд суралцдаг хүүхдүүдийн тоо жил ирэх тусам олширсоор байгаа төдийгүй тэдний нийгэмд оролцох оролцоо улам бүр хаагдмал болсоор байна. Эдгээр хүүхдүүдийн нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэх, авъяас чадварыг нь нээн илрүүлж, хөгжүүлэх боломжоор хангах нэн шаардлагатай байгаа нь тэд бүрэн дунд боловсрол эзэмшсэний дараа их, дээд сургуульд элсэн суралцах боломж байдаггүй бөгөөд боломжтой нь хуруу дарам цөөн тооны хүүхдүүд байдгаас харагдаж байна. Ийм учраас тэдний хөгжүүлэх боломжтой авъяас чадварыг нээх замаар нийгмийн идэвхитэй хүн амын нэг хэсэг болгох, өөрийн болон өрх гэрийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх чадвар бүхий бүтээлч хүсэл эрмэлзлэл бүхий иргэнийг төлөвшүүлэхэд оршиж байгаа юм.

Хөгжлийн, харааны, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд маань энэ гоц авъяас, гоцлол дуу, гоцлол бүжиг гэх мэт 6 номинацийн дагуу нөхөрсөг өрсөлдөж авъяастанаа тодруулах юм. Номинаци бүрийн шилдэг хүүхдүүдийн шагнал тэдний авъяас чадварыг цаашид бодитоор хөгжүүлэхэд дэмжлэг болохуйц үнэ цэнэтэй боломж байх юм.

Ерөнхий ивээн тэтгэгч: АЗ хүүхдийн сан, АЗ хүүхдийн их дэлгүүр

Ивээн тэтгэгч: Андра модель агентлаг, Аялгуу рекордс, Адидас дэлгүүр, I dance бүжгийн сургалтын төв, Green light crew, Golden stage сургалтын төв, ANU music studio гэсэн байгууллагууд ажиллаж байгаа төдийгүй сайн үйлсийн аяны олон удаагийн хамтрагч ЗАЛУУСЫН ТЭМҮҮЛЭЛ группын залуус ч мөн энэ удаад хамтдаа инээмсэглэнэ.

Ерөнхий шүүгчид: ТОП модель Х.Бадамгэрэл, Дуучин А.Хишигдалай, Ая зохиогч Оки, Дуучин Цэлмүүн нар ажиллах юм.

Сайн сайхан үйлс бүхнийг дэлгэрүүлэх зүрх дүүрэн сэтгэлтэй хамтдаа инээмсэглэсэн залуус бидний ажилд амжилт хүсэх хүмүүнлэг сэтгэлтэн улам олон болох болтугай.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж