Шинзо Абегийн оффис дээр газардсан жижиг онгоц

Хуучирсан мэдээ: 2015.04.22-нд нийтлэгдсэн

Шинзо Абегийн оффис дээр газардсан жижиг онгоц

 

Японы ерөнхий сайд Шинзо Абегийн оффисын барилгын дээвэр дээрээс сэжигтэй жижиг онгоц олджээ.

 

50 см орчим урттай жижиг онгоцонд дүрс бичлэгийн камер, чийдэн суурилуулсан байгаа аж. Түүнчлэн онгоцны бөөрөнд цацраг идэвхит бодисоос сэрэмжлүүлэх анхааруулга тэмдгийг наасан байжээ.

 

Японы цагдаа энэхүү жижиг онгоц ямар зорилгоор, хэзээ ерөнхий сайдын оффисын барилга дээр газардсаныг тогтоохоор ажиллаж байна. Жижиг онгоцыг оффисын ажилтан өнөөдөр /IV.22/ олжээ.

 


 

 

Б.АНХТУЯА
Эх сурвалж: Associated Press

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж