Автобусны ухаалаг картны туршилт эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.23-нд нийтлэгдсэн

Автобусны ухаалаг картны туршилт эхэлжээ

Ирэх долдугаар сарын 1-нээс нийтийн тээвэрт цахим карт ашиглаж эхэлнэ. Тэгвэл өнөөдрөөс туршилтын хугацаа эхэлж, НИТХ тэргүүлэгчид, нийтийн тээвэр болон бусад холбогдох байгууллагуудын удирдлагууд энэ үйл ажиллагаатай танилцсан байна.

“Цахим картыг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд, сурагчид энгийн зорчигчдод зориулсан таван төрлөөр худалдаална. Мөн ирэх тавдугаар сараас эхлэн автобусны буудлуудын ойролцоох 450 цэг, томоохон зах, худалдааны төвүүдэд цахим картыг худалдаалж эхлэх бөгөөд зорчигч нэг удаадаа 1000-100 мянган төгрөгөөр цэнэглэх боломжтой. Картаа мартсан үедээ мөнгөө бэлнээр зориулалтын саванд хийн, төлбөрөө төлөөд зорчин, гээж үрэгдүүлсэн бол хаалгах боломжтой юм байна. Карт уншуулах үед тухайн дансан дахь мөнгө автоматаар хасагдах бөгөөд тухайн зорчигч 30 минутын дотор дамжин суух үед дараагийн автобусанд 400 төгрөгөөр зорчих гэх мэтээр хөнгөлөлт эдлэх боломж бүрдэнэ” гэдгийг албаныхан онцлон тайлбарлажээ.
 

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж