Нутгийнхныхаа санааг зовоосон гишүүн

Хуучирсан мэдээ: 2015.04.27-нд нийтлэгдсэн

Нутгийнхныхаа санааг зовоосон гишүүн

“Засагт ханы хөх эрчүүд хэцүү” гэдгийг ажил үйлс, амьдрал ахуй, ая зангаараа харуулж яваа эрхмүүдийн нэг нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гэдэгтэй маргах хүн цөөхөн.
 
БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайд асанн буурал генералын хүү эцгийнхээ нэр төртэй хашсан Батлан хамгаалах салбарыг ч удирдаад үзчихсэн хөх эр билээ. Харин Засагт ханы удамт гишүүн маань өнгөрсөн оны хөрөнгө орлогын мэдүүлэг өгөхдөө жаахан “гар татчихсан” бололтой. Ямар сайндаа л ноолуурын бизнес эрхэлдэг Засагт ханы хэдэн сайхан хэлхгэр эрчүүд саяхан цуглан ярилцахдаа “Хөөрхий манай Энхбаяр гишүүн чинь хөл дүүжлэх унаагүй юм байна. Хэдүүлээ нэг юмны арга бодно байгаа” гэсэн дуулдав.
 
Жийп хөлөглөн хааяа нэг малгайн утаа сэргээн ан авд явахаас буцдаггүй Ж.Энхбаяр гишүүн унаагүй гэхээр зарим хүн гайхах нь аргагүй. Гэхдээ хөл дүүжлэх унаагүй ч Ж.Энхбаяр гишүүн 2014 онд хамгийн их буюу 3.5 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж Засагт ханы хөх эр гэдгээ нотолсон. Сайн яваа эр хүний ард бас л азтай, одтой бүсгүй байдгийг нотолж Ж.Энхбаяр гишүүний гэр бүлийн орлого 30 сая төгрөг байж. Хувьдаа хөл дүүжлэх унаагүй ч 200 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Мөн 49 адуутай, нэг орон сууцтай. Дансандаа хоёр тэрбум төгрөгтэй түүнийг аргагүй л Засагт ханы хөх эр гэхгүй бол хэнийг тийнхүү авгайлах вэ.
 

Эх сурвалж: Өглөөний сонин
 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж