90-н жилийн ойн бүтээн байгуулалтын ажил эхлээд байна

Хуучирсан мэдээ: 2015.04.28-нд нийтлэгдсэн

90-н жилийн ойн бүтээн байгуулалтын ажил эхлээд байна

Монголын тамгатай 13 хутагтын нэг Егүзэр хутагтаар овоглосон Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын сургууль хэмээх энэ их айл 1925 онд байгуулагдсанаас хойш 90 жилийн түүхэн замналыг туулжээ.

Егүзэр хутагтын V дүр Данзанлувсанваанжилын айлдсанаар Зуны адаг сарын Шинийн 15-ны билэгт сайн өдөр буюу 2015 оны 7-р сарын 31-нээс 8-р сарын 02-ны хооронд Эрдэнэцагаан сумын Егүзэр хутагт Ж.Галсандашийн нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн Түүхт 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо.

Харин эдгээр өдрүүдэд 90-н жилийн ойн бүтээн байгуулалтын ажил эхлээд байна. Сурагчдын чөлөөт цагт зориулсан эко ногоон орчин байгуулах талайн ажил амжилттай хийгдэж байна.

Ренчин Саруул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж