Гал түймэрт өртсөн сумын иргэдэд ДДэшТВ тусламж үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.04.28-нд нийтлэгдсэн

Гал түймэрт өртсөн сумын иргэдэд ДДэшТВ тусламж үзүүллээ

Гал түймэрт өртсөн Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ард иргэдэд ДДэшТВ компани эд материалын болон сэтгэл санааны тусламж үзүүллээ.

Хэвлэл мэдээллийн эрин зууны энэ цаг үед хөдөө орон нутгийн ард иргэдийг цаг үеийн мэдээллээр түргэн шуурхай хангаж байгаа хамт олон бол ДДэшТВ компаний хамт олон юм. Тус компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн ард түмэн, нийгмйин сайн сайхны төлөө олон төрлийн сайн үйлсийн ажлуудыг хийж ирсэн.Энэ ч утгаараа ДДэшТВ компани гал түймрийн аюулд өртөж орон гэргүй болж мал сүргээ олон тоогоор алдсан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 18-н айл өрхөд компанийхаа нэрийн бүтээгдэхүүн болон 22 инчийн телевизорийн хамт нийт 10 гаруй сая төгрөгийн эд зүйлс гардуулан өглөө.Сумын нутгийн удирдлагын ордонд айл өрхүүдэд  тусламжийг  гардуулан өгсөн бол хөдөө айлуудад очиж телевизор болон багц төхөөрөмжөө угсарч суурилуулж өгсөн юм.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд гарсан гал түймрийн хор нөлөөгөөр сумын малын бэлчээрийн 90% нь шатаж 20-н айл орон гэр,малгүй болсон гээд эд материалын болон сэтгэл санааны гүн хямралд орсон гэдгийн нутгийн удирдлагууд ярьж байлаа. Энэ хүнд цаг үед эд материалын болон сэтгэл санааны дэм өгсөн ДДэшТВ компанид нутгийн зон олон талархаж байгаагаа илэрхийлж байсан юм.

Түймэрт өртсөн иргэдэд тусламж хүргэхээс гадна ДДэшТВ компаний хамт олон сумын хүн эмнэлэгээр орлоо.Энэ үеэрээ хүн ардыг тав тухтай орчинд хэвтэн эмчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Түмэнцогт сумын эрүүл мэндийн төвд мөн багц төхөөрөмжөө нэг жилийн үйлчилгээний эрхийн хамт өгсөн юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж