Алуурчин Жокер “галзуу биш”

Хуучирсан мэдээ: 2015.04.28-нд нийтлэгдсэн

Алуурчин Жокер “галзуу биш”

Жеймс Холмс

 

“Харанхуйн хүлэгт баатар” киноны нээлтийн үеэр гал нээж, 12 хүний амийг хохироосон Жокер буюу Жеймс Холмс сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй гэдгийг мэргэжилтнүүд тогтоожээ. Түүнийг эрүүл саруул гэдгийг сэтгэц мэдрэлийн хоёр ч мэргэжилтэн нотолсон байна.

 

Өмгөөлөгчид 27 настай Жеймс Холмсыг цаазын ялаас мултлахын тулд халдлага үйлдэхдээ сэтгэцийн гүн хямралд байсан гэдгийг нотлохыг хичээсэн юм. Түүнчлэн Жеймс Холмсын эцэг, эх түүнийг “мангас” биш “сэтгэцийн хүнд эмгэгтэй” хэмээн амийг нь өршөөхийг гуйжээ.

 

Жеймс Холмсын сэтгэц хэвийн бус гэж тогтоогдсон бол тэрээр үлдсэн амьдралаа гэмт хэрэгтнүүдэд зориулсан сэтгэц мэдрэлийн төвд өнгөрөөх аж. Харин прокурорууд түүнийг халдлага үйлдэхээр төлөвлөж, урьдаас зэр зэвсэг цуглуулан хадгалаж байсан гэж буруутган цаазын ял оноохыг шаардаж байгаа юм. Кинотеатрын халдлагад Жеймс Холмсыг 142 төрлийн гэмт хэрэгт буруутгагдаж байгаа билээ.

 

Жеймс Холмс 2012 оны долдугаар сард Колорадо муж улсын Аврора хотын “Сентури 16” кино театрт гал нээж, 12 хүнийг хөнөөн олон хүнийг шархтуулсан юм. Цуст халдлагыг үйлдэх үедээ тэрээр “Бэтмэн” цувралын Жокерын дүрд зүсээ хувилгасан байсан юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж