Гутлын тухай сонирхолтой баримтууд

Хуучирсан мэдээ: 2015.04.28-нд нийтлэгдсэн

Гутлын тухай сонирхолтой баримтууд

Францын нэрт жүжгийн зохиолч М.Ашар хүн аз жаргалтай байхад хоёр зүйл хэрэгтэй. Тэр бол эвтэйхэн ор, сайхан гутал гэсэн байдаг. Тиймээс гутлын тухай зарим сонирхолтой баримтыг хүргэе.

1. Америкийн археологич Э.Тринкаус өнөөгийн Чех улсын нутгаас олдсон хүмүүсийн чулуужсан ясыг шинжилж байжээ. Энэ хүмүүсийн хөлний чигчий хурууны ясны бэхжилт маш сул байсныг тэр анзаарсан байна. Энэ нь тухайн үеийн хүмүүс гутал байнга өмсөж байжээ хэмээн үзэх үндэслэл болжээ. Тиймээс өнөөгийн гутлын анхдагч нь 30 мянга орчим жилийн тэртээ бий болжээ гэсэн үг юм.

2. Бичгийн эх сурвалжуудад эртний египетчүүдийн гутлыг анх дурдсан байдаг. Тэр үед гутал өмсөх нь дээдсүүдийн эрх дархын илэрхийлэл байжээ. Тэд халуун орны зэгсний цаасаар хийсэн шаахай өмсдөг байж. Харин эртний еврей нар ноос, модоор хийсэн хэсгүүд бүхий илүү чанартай гутал өмсдөг байсан байна.

3. Эртний Грек-Ромын үед залуу хүмүүс болон боолчуудыг гутал өмсөхийг хориглодог байжээ.

4. Эртний грек, ромчууд зөвхөн шаахай төдийгүй, зуузайтай ботинк, үдээстэй гутал, оймсон гутал өмсөж байжээ.

5. Дундад зууны үед европчууд урт хоншоортой гутал өмсөх болсон байна. Ван Генрих хоёрдугаар Плантагенет ийм гутал өмсөх моодыг гаргажээ.

6. Сэргэн мандалтын үеэс хойш эрчүүдийн дунд урт түрийтэй гутал гангараа болсон байна. Ийм гутал нь дөрвөлжин хоншоортой байжээ. Харин эмэгтэй хүний гутал илүү гоё байсан байна. Сүүлд нь эмэгтэй хүний гутлыг торго, хамба хилэн зэрэг материалаар гутал хийдэг байжээ.

7. Размер хэмжээтэй гутлыг 18 дугаар зууны сүүлчээр л хийж эхлэсэн байна.

8. 19 дүгээр зуунд анхны гутлын үйлдвэр нээгдэж эхэлжээ. Яваандаа хүмүүс шинэ шинэ загвар хийцийн гутал хийж, ингэхдээ янз бүрийн материал хэрэглэх болж, тэр ч байтугай гутал арчдаг машин ч бүтээсэн байна.

Т.АНУ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж