Аварга том баавгайтай цуг зургаа авахуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.29-нд нийтлэгдсэн

Аварга том баавгайтай цуг зургаа авахуулжээ

Орос улсын нийслэл Москва хотын захад байдаг ойн модонд  амьтан агнахын эсрэг аяны хүрээнд авахуулсан зураг олон хүмүүсийн анхаарлыг татаад байна.

650 кг жинтэй аварга том баавгай болох Stephenтэй хамт  Оросын модель Maria Sidorova, Lidia Fetisova нар найз нөхөд мэт дотно байдлаар зургуудаа авахуулсан байна.

Зурагчин Olga Barantseva: “Энэхүү зургаараа дамжуулан байгаль ба хүмүүсийн зохицолыг харуулахыг зорьсон. Мөн хүмүүс амьтныг агнахаасаа илүү цуг оршин тогтнон  амьдрахыг илүүд үзэх ёстой” хэмээн хэлжээ.

Энэхүү зураг авалтанд орсон баавгай Stephen нь төрөөд гурван сарын дараа анчдад баригдан одоогийн эзэн болох Yuriy Panteleenko худалдагдан очсон ба тэр цагаас хойш зургаа авахуулж кинонд бас тоглосон байна. 

Б.БИЛГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж