Польш улсын багш, сурагчдын хамтарсан үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2015.04.30-нд нийтлэгдсэн

Польш улсын багш, сурагчдын хамтарсан үзэсгэлэн нээгдлээ

Польш улсын Вроцлав хотын Дүрслэх урлаг, Дизайны Академийн тэнхимийн багш, оюутнуудын шинэ бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр (IV.30) Монголын уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэн нь Монгол улсын Багшийн их сургуулиийн Урлаг биеийн тамирын сургуулийн “Боловсролын судалгаа инновацийн хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж байна.

Энэхүү  үзэсгэлэн нь тус сургуулийн Европын холбооноос өөр орон тэр тусмаа Азид гаргаж байгаа хамгийн анхны үзэсгэлэн гэдгээрээ онцлогтой аж. Үзэсгэлэнд  “Үйлдвэрлэлийн дизайн”, “График дизайн”-ы 60 гаруй шинэлэг ажлуудыг дэлгэн харуулжээ.

Өнөөдөр нээлтээ хийж буй Вроцлав хотын Дүрслэх урлаг, Дизайны академийн тэнхимийн багш оюутнуудын уран бүтээлийн үзэсгэлэн тавдугаар сарын  4-ний өдрийг хүртэл Монголын уран зургийн галерейд дэлгэгдэнэ.

Б.БИЛГЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж