Умардын дүрвэгчид НҮБ-ын хурлыг үймүүлжээ

Хуучирсан мэдээ: 2015.05.01-нд нийтлэгдсэн

Умардын дүрвэгчид НҮБ-ын хурлыг үймүүлжээ

 

Хойд Солонгос дахь хүний эрхийн асуудлаар АНУ-ын санаачилсан НҮБ-ын хурлын үеэр хэрүүл дэгджээ. Хуралд Хойд Солонгосоос дүрвэн гарсан 20 гаруй хүнийг гэрчээр оролцуулсан аж. Гэвч хурлын үеэр Пхеньяний дипломатуудын үг хэлэх ээлж ирэхэд Хойд Солонгосын дүрвэгчид тэдний эсрэг хаширч, уурлан хэрүүл дэгдээсэн байна.

 

Хойд Солонгосын дүрвэгчид Пхеньяний дипломатуудыг  “амаа тат”, “Ким Чен Уныг буулга” гэх мэтээр хараалын үг урсгаж байсан гэнэ.  Энэ үеэр НҮБ дэх АНУ-ын төлөөлөгч Саманта Пауэр нөхцөл байдлыг намжаахыг хичээжээ. Харин Пхеньяний дипломат Ри Сун Чол эсэргүүцлийн мэдэгдлээ уншиж дуусмагц бусад нь хурлыг орхин гарж явсан байна.  Тэднийг гарч явахад Хойд Солонгосын дүрвэгчид алга ташин үдсэн аж.

 

Хурал дээр болсон хэргийн талаар Өмнөд Солонгосын төлөөлөгч “Бид өчүүхэн ч болов найдвар бий гэж бодсон. Гэвч БНАСАУ-ын төлөөлөгчид бидний урмыг хугаллаа. Харамсалтай байна” хэмээн мэдэгджээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж