Хордсон иргэдийн биеийн байдал сайжирчээ

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

Хордсон иргэдийн биеийн байдал сайжирчээ

Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороонд байрлах  “Африк 2010” төв асарт энэ сарын 11 –ны  02 цагт ажиллаж байсан ажилчид хоолны хордлого аван ХӨСҮТ-д хандсан билээ. Тус эмнэлэгт нийт 24 хүнийг  судалгаа, эмчийн үзлэг, шинжилгээнд хамруулснаас 14 хүнд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн аж. Үүнээс зургаан хүн нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, найман хүнд нь зөвлөгөө өгч, өрхийн эмчийн хяналтанд эмчилсэн байна. Хоолны хордлого туссан эдгээр хүмүүс Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороонд байрлах “Жаргалан” цайны газраас хуушуур, цуйван авч идсэн байна. Тэдний биеийн байдал сайжирч байгаа аж. Харин “Жаргалан” цайны газраас болон өвчтөнүүдээс авсан шинжилгээний эцсийн дүн гараагүй байна. 

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж