Хууль сахиулагчдын хараанд байсан этгээд халдлага үйлджээ

Хуучирсан мэдээ: 2015.05.05-нд нийтлэгдсэн

Хууль сахиулагчдын хараанд байсан этгээд халдлага үйлджээ

Надир Суфи, Элтон Симпсон

 

АНУ-ын Техас муж улсын Даллас хотын захад болсон исламын зөнч Мухаммедийн шог зургийн уралдааны үеэр буудалцаан гарсныг өмнө нь мэдээлсэн билээ. Халдлага үйлдэгчдийг хамгаалалтынхан буудаж хөнөөсөн юм. Финикс хотын оршин суугч Элтон Симпсон нь өрөөний хамтрагч Надир Суфийн хамтаар Даллас хотноо халдлага үйлдсэн юм.

 

Гэтэл Элтон Симпсоныг 2006 оноос хойш АНУ-ын Холбооны мөрдөх товчоо  ажиглаж байсан гэнэ. Холбооны мөрдөх товчоо Элтон Симпсоныг Сомалийн жихадуудтай нэгдэх санаатай хэмээн сэжиглэж хараандаа авсан байжээ.

 

Халдлагын дараа Холбооны мөрдөх товчоо тэдний амьдарч байсан гэрт нэгжлэг хийхийн тулд байрны оршин суугчдыг бүхэлд нь хэдэн цагийн турш гэрээс нь гаргаж “сүржигнэсэн” аж. Халдлагын хариуцлагыг Исламын улс бүлэглэл өөртөө авчээ.

Эх сурвалж: Reuters

Б.АНХТУЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж