Хятад руу 64 мянган тонн мах экспортолно

Хуучирсан мэдээ: 2015.05.05-нд нийтлэгдсэн

Хятад руу 64 мянган тонн мах экспортолно

Хүнс хөдөө аж ахуйн яамнаас өгсөн мэдээгээр энэ жил нийт 64 мянган тонн мах экспортод гаргахаар төлөвлөөд байгаа аж.  Өнгөрсөн жил Монгол Улс 54 мянган тонн мах  экспортод гаргажээ. Он гарсаар Хятад руу таван мянган тонн мах худалдсан гэх мэдээлэл байна.

Монгол Улс   хөдөө аж ахуйн салбарын экспортыг нэмэгдүүлэх үүднээс мах, махан бүтээгдэхүүнийг экспортод гаргах хүсэлтийг олон жилийн турш урд, хойд хоёр хөршдөө тавьсаар ирсэн юм. Бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг, үүнээс болоод малын гоц халдварын тархалт их гэдэг шалтгаанаар  ОХУ, Хятадын зүгээс мах экспортлох Засгийн газрын хүсэлтийн хариуд “малаа эрүүлжүүлж” гэдэг ганцхан шаардлага тавьдаг. Гэхдээ Монголын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор шат дараатай хэлэлцээ хийсний үр дүнд  БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг экспортлохоор болсон билээ.
Энэ хүрээнд мах Хятадын Бүртгэл, гэрчилгээжүүлэлтийн газраас доорх аж ахуйн нэгжүүдэд мах экспортлох зөвшөөрөл олгосон байдаг.

Үүнд: 1. Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонины 20 орчим төрлийн мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох зөвшөөрлийг “Мах маркет”, “Монгол эко мах” ХХК-д,

2. Дулааны аргаар боловсруулах үйлдвэрүүдэд үхэр, хонины мах нийлүүлэх нядалгааны үйлдвэрийн зөвшөөрлийг “Мах маркет”, “Грийн грэйс лэнд”, “Монгол эко мах”, “Дархан меат фүүд” гэсэн 4 компанид,

3. Адууны махан хөлдөөсөн бууз, банш экспортлох, адууны мах боловсруулах зөвшөөрлийг “Хаан хүнс” ХХК-д,

4. Адууны хөлдүү гулууз мах экспортлох зөвшөөрлийг “Монгол эко мах”“ Дархан меат фүүд” ХХК-д тус тус олгосон байна.

Монгол Улс өнгөрсөн жил 54 сая толгой мал тоолуулсан. Жилдээ  10-11 сая толгой мал идшинд хэрэглэдэг гэсэн тооцоо байна.  Хэдийгээр мал сүргийн тоо жил ирэх тусам өсч буй ч  ДНБ-д хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувийн жин жил ирэх тусам буурсаар байгаа юм.  

Дашрамд дурдахад, БНХАУ-ын махны хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд Хятадын Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос гаргасан тайлангаас үзвэл, хонины махны хэрэглээний нэг хүнд ногдох хэмжээ нь 2010 онд 3,01 кг байсан бол 2015 онд 3,23 кг болж өссөн байна. Мөн тус улсад үхэ, хонины мөх үнэд орох болсон талаар ч салбарын яамныхан оцнолж буй.   Тус улсын дотоодын зах зээлд зарагдаж байгаа нэг кг үхрийн мах 63 юань, хонины мах кг нь 66 юанийн үнэтэй байна. Үүнийг монгол төгрөгөөр тооцвол 20-21 мянган төгрөг гэсэн үг. Урд хөрш рүү мах экспортлох аж ахуй нэгжүүд зах зээлийн үнийн дагуу тухайн компаниудтайгаа гэрээ хийж үнээ тогтох юм байна.

Б.ХОНГОР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж