Польш цэргийн зардлаа нэмэгдүүлэхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2015.05.05-нд нийтлэгдсэн

Польш цэргийн зардлаа нэмэгдүүлэхийг уриалав

 

Польш улс саяхан цэргийн зардлаа нэмсэн бөгөөд өөрийн орноос  үлгэр авахыг Европын орнуудад уриаллаа гэж Rzeczpospolita сонинд бичжээ. Польшийн цэргийн зардал нь Европтоо хамгийн өндөрт тооцогддог бөгөөд цэргийн шинэчлэлд зориулж,  2020 он хүртэл 36 тэрбум ам.доллар зарцуулна.

 

Өнгөрсөн долоо хоногт Франц цэргийн зардлаа $53,1 тэрбум ам.долларт хүргэнэ гэсэн байлаа. Их Британи энэ талаар ямар нэг мэдээлэл гаргаагүй ч Европтоо цэргийн хамгийн өндөр зардалтай. 2015 онд Британийн төсөвт цэргийн зардлыг $61,8  тэрбум ам.доллар гэж төлөвлөсөн байна. Харин Герман ДНБ-нийхээ 1,2 хувь буюу 35 тэрбум ам.доллар цэргийн төсөвт зарцуулдаг ажээ.

 

Украины сөргөлдөөн Оростой хил залгаа орнуудын цэргийн төсвийг нэмэгдүүлэхэд хүргэжээ.  Эдийн засгийн хямрал, хоригтой байгаа ч Орос энэ жил цэргийн зардлаа 15 хувиар өсгөн 84,5 тэрбум долларын хэмжээнд хүргээд байгаа. АНУ энэ жил цэргийн зардалдаа 610 тэрбум ам.доллар зарцуулах ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж