Дэлхийн дулаарал, эдийн засагт сөргөөр нөлөөлж байна

Хуучирсан мэдээ: 2015.05.07-нд нийтлэгдсэн

Дэлхийн дулаарал, эдийн засагт сөргөөр нөлөөлж байна

Сүүлийн 132 жилийн хугацаанд дэлхийн гадарга орчмын агаарын температур 0.85 градусаар дулаарчээ. Харин манай улсын агаарын температур сүүлийн 74 жилд 2.07 градусаар нэмэгдсэн байна. Энэ нь манай оронд уур амьсгал эрчимтэй дулаарч байгаагын баримт юм.Жил ирэх бүр дулаарал наашилсаар байхад түүний эсрэг  улс орнууд юу хийх вэ. Зөвхөн НҮБ-ын конвенцид нэгдсэн 33 улс л дэлхийн дулаарлын эсрэг идэвхтэй тэмцэх биш дэлхий нийтээрээ тэмцэх шаардлагатай байгаа юм.  Иймээс НҮБ-аас уур амьсгалын өөрчлөлтийн талаар 21-р бага хурлыг Парис хотноо зохион байгуулахаар болжээ. Улмаар энэ хуралд манай улс ямар үүрэгтэй оролцох вэ гэдэгт хариулт олохоор өнөөдөр холбогдох мэргэжилтнүүд хэлэлцэж байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс болж манай улсын гол, нуур татрах, хөрс хуурайших зэрэг аюул нүүрлэж эхэлжээ. Хамгийн сүүлийн жишээ хөрс их хуурайшилтай байгаагаас өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн 106 удаагийн ой хээрийн түймэр гарсан байна. Чимээгүй ирэх энэ аюулаас улс орон, байгаль дэлхий хамгаалахын тулд хүн бүрийн сэтгэл, идэвх хэрэгтэйг мэргэжилтнүүд онцолж байна. Тухайлбал эрчим хүчний хэрэглээгээ багасгаж, тортог, утаа ихтэй машинаасаа татгалзаж, газан буюу эко хөдөлгүүртэй автомашиныг унаж хэвших юм. Өөр нэг гаргалгаа бол дэлхийн улс орнууд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах. Мөн нэгэнт ялгарсан хүлэмжийн хийг шингээх ногоон байгууламж, ой мод ургамлыг бий болгох оо. 

Д.УЛАМБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж