Сүйрсэн А320 онгоцны нисгэгчийн талаар шинэ мэдээл гарав

Хуучирсан мэдээ: 2015.05.08-нд нийтлэгдсэн

Сүйрсэн А320 онгоцны нисгэгчийн талаар шинэ мэдээл гарав

Хэвлэлийн мэдээнүүдээр, аэробус  газар унахаас минут хагасын өмнө хоёрдугаар нисгэгчийн талын удирдлагад даралт байсан нь  онгоцны хар хайрцагт бүртгэгджээ. Гэхдээ тэр нь онгоцны гар удирдлагад ороход хангалтгүй байв.
 

Андреас Лубитц. AP Photo/ Michael Mueller

 

Францад сүйрсэн Germanwings компанийн Airbus A320 онгоцны хоёрдугаар нисгэгч  Андреас Лубитц ослын өмнөхөн онгоцыг гар удирдлагад оруулан газартай мөргөлдүүлэхээс зайлах оролдлого хийсэн гэж Германы Bild сонинд өгүүлсэн байна.

Онгоцны ослыг мөрдөх Францын товчооны илтгэлд тулгуурлан сонин бичихдээ, аэробус  газар унахаас минут хагасын өмнө хоёрдугаар нисгэгчийн талын удирдлагад даралт байсан нь   онгоцны хар хайрцагт бүртгэгдсэн бөгөөд тэр даралт нь онгоцны авто удирдлагаас гар удирдлагад шилжихэд хангалтгүй байлаа  гэжээ.

 

Лубитц онгоцны удирдлагыг сэргээхээр оролдсон хэмээн уг сонин дүгнэсэн байна. Гуравдугаар сарын сүүлчээр осолдсон онгоцны сүйрлээр багийн гишүүд болон зорчигч 150 хүн амиа алдсан байлаа.

 

BEA  ослын мөрдөн байцаалтын урьдчилсан  илтгэлдээ Лубитц  онгоцны авто удирдлагыг санаатайгаар  доошлуулахаар  тавьж, онгоцыг газартай мөргөлдүүлсэн гэж тэмдэглэжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж