2030 он гэхэд 30 мянган онгоц худалдан авсан байна

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

2030 он гэхэд 30 мянган онгоц худалдан авсан байна

Шинэ иргэний тээврийн онгоцны зах зээлийн ойрын  20 жилийн  ирээдүйг Америкийн Boeing корпораци дүгнэв. Ирэх хорин жилийн дотор 30,9 мянган  онгоцыг нисэх компаниуд худалдан авсан байх гэнэ. Энэ зах зээлийн 2009-2029 оны  нийт эзлэхүүний хэмжээ нь мөнгөөр бол 3,6 триллион ам.доллар болох гэнэ.  Шинэ онгоцнуудын эрэлт нь Ази, Номхон далайн бүсэд мөн Ойрхи Дорнодод их байх аж.
Boeing таамаглаж байгаагаар зорчигч тээвэрлэлт жилдээ 5,3 хувийн өсөлттэй байх юм гэнэ. Шинэ Airbus-ийн эрэлт дэлхийн нисэх компаниудад 2026 он хүртэл 24,3 мянга хүрэх бөгөөд үнийн хэмжээ нь 2,8 триллион ам.доллар болох ажээ.
Өнгөрсөн жилд Boeing 480 онгоц, өмнөх жилд нь 662 онгоцыг тус тус үйлдвэрлэсэн байлаа. Airbus өнгөрсөн жилд Америкийн өрсөлдөгчөөсөө түрүүлж 498 үйлдвэрлэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж