Иргэдэд НӨАТ-ын урамшуулал олгодог болно

Хуучирсан мэдээ: 2015.05.12-нд нийтлэгдсэн

Иргэдэд НӨАТ-ын урамшуулал олгодог болно

Татвар төлөгчдийн өдрүүд үргэлжилж байгаа энэ цаг үеийн хамгийн сайхан мэдээ бол иргэдэд НӨАТ-ын урамшуулал олгодог  болох тухай мэдээлэл байлаа.  

Татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн бариад байгаа бөгөөд тэрхүү хуулийн төсөл батлагдчихвал иргэд худалдан авалт хийх бүртээ сугалаанд оролцохын дээр худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнийн дүнгийн 2-3 хувьтай тэнцэх хэмжээний урамшууллыг авдаг болох нь.

Одоогийн байдлаар урамшуулал олгох сиситемийг хэдийнэ бэлджээ. Сангийн яамны дэргэд Татварын ерөнхий газрын дэргэд НӨАТ-ын урамшууллын систем хөгжүүлэх төслийн нэгжийг байгуулж, урамшуулал олгох бэлтгэл ажлыг базааж байгаа юм.

Хууль батлагдвал НӨАТ суутгагч аж ахуйн нэгж байгууллага бүр нэг стандартын кассын машинтай болох бөгөөд худалдан авагчийн тасалбар болгон тусгай дугаар, кодтой болох гэнэ.

Тэрхүү дугаарын дагуу иргэд сугалаанд оролцох эрх нээгдэнэ. Сугалаа тодорхой шатлалын дагуу явагдахаар төлөвлөж байгаа аж. НӨАТ-ын урамшууллыг бэлэн бус хэлбэрээр өгөхөөр хуулийн төсөлд тусгасан юм байна.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж