Хамтарсан далайн тээврийн компани байгуулна

Хуучирсан мэдээ: 2015.05.12-нд нийтлэгдсэн

Хамтарсан далайн тээврийн компани байгуулна

Монгол Улс далайд гарцгүй орны эрхээ эдлэх, их далайд гарах, өөрийн улсын далбааг мандуулсан хөлөг онгоцоор далайн олон улсын худалдаа, тээврийн үйл ажиллагаанд оролцох, далайн нөөц баялгийг ашиглах зорилго тавьж, сүүлийн жилүүдэд тодорхой үр дүнд хүрч байна. Далайн эрх зүйн олон улсын 20 гаруй гэрээ, конвенцид манай улс нэгдэн орж, Далай ашиглах тухай хууль, “Хөлөг онгоц бүртгэх журам”-ыг баталсан нь их далайн баялагаас хувь хүртэх, далайн тээвэр эрхлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм.

Зам тээврийн яамнаас ирүүлсэн саналын дагуу тус яамны харьяа Далайн захиргаа болон Бүгд Найрамдах Солонгос Улсын далайн тээврийн компанийн хөрөнгө оруулалттай Бүгд Найрамдах Солонгос Улсад бүртгэлтэй далайн тээврийн хамтарсан компани байгуулахыг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү болон Төрийн өмчийн хороонд зөвшөөрлөө.

Т.АНУ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж