Бор гөрөөс агнахгүй байхыг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2015.05.13-нд нийтлэгдсэн

Бор гөрөөс агнахгүй байхыг анхаарууллаа

Яргуй идсэн бор гөрөөсний цус уух нэрээр хууль бусаар ан хийхгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас анхааруулж байна. Хэрэв хууль бусаар ан агнавал байгаль орчны хяналтын улсын байцаагч захиргааны хариуцлага ногдуулдаг аж.  Тодруулбал, “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-гээр,

Гур                   330 мянган төгрөг

Зүр                   400 мяннган төгрөг

Эр янзага          230 мянган төгрөг

Эм янзага         280 мянган төгрөг байдаг бөгөөд хэрэв хууль бусаар агнавал энэхүү үнэлгээг улсын байцаагчийн актаар хоёр дахин өсгөж нөхөн төлүүлэх юм байна.

Хэрхэн зөвшөөрөл авах вэ?

БОНХАЖ-ын сайдын тушаалаар тогтоосон тухайн жилийн хяналтын тоонд багтаан  сум, дүүргийн Засаг даргатай байгуулсан гэрээгээр анчны үнэмлэхтэй иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэлийн зориулалтаар бор гөрөөс агнаж, барих тусгай зөвшөөрөл авдаг аж.

Дашрамд, төлбөр төлж, тусгай зөвшөөрөл авалгүйгээр бор гөрөөс агнасан, барьсан тухай мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 1800-1286, ажлын 263065 дугаарын утсаар хүлээн авч байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж