“Их талын жазз” хөгжмийн наадам болно

Хуучирсан мэдээ: 2015.05.14-нд нийтлэгдсэн

“Их талын жазз” хөгжмийн наадам болно

Нийслэлиийн ИТХ-ын 2014 оны 19/24  дугаар тогтоолоор  “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг баталсан билээ.

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх чиг хандлагын баримт бичиг”-т тусгагдсаны дагуу уг хөтөлбөрийг 3 үе шаттай хэрэгжүүлснээр нийслэл хот 2020 онд 2 сая жуулчин хүлээн авч, нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20 хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог 35 мянгад хүргэхээр зорьж байна.  Харин 2030 он гэхэд 5 сая жуулчин хүлээж авах тооцоотой байгаа юм.

Тус хөтөлбөрийн хүрээнд орчин үеийн болон үндэсний урлагийн үнэт зүйлийг сурталчлах, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор энэ онд соёл, урлагийн томоохон үйл ажиллагааг Хотын захиргаа, нийслэлийн Соёл урлагийн газар, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран зохион байгуулах гэж байна.

Үүн дагуу энэ сарын 17-ноос 23-ны өдрүүдэд “Гэгээн Муза-12” драмын урлагийн наадмыг “Гэгээн муза” академитай, 07 дугаар сарын 05-ны өдөр “Их талын жазз” олон улсын наадмыг “Их талын жазз” ТББ-тай, 07 дугаар сарын 12-ны өдөр “Сайланс вайт” электро хөгжмийн наадмыг “Монгол Микс Прожект” ХХК-тай тус тус хамтран зохион байгуулахаар гэрээ байгууллаа.

Мөн 6 дугаар сард “Play time” амьд хөгжмийн наадам, “Венийн үдэш” цэнгүүн, “Юби дэнс фистиваль” чөлөөт бүжгийн үдшийг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж