Исинбаева хошууч цолтой болов

Хуучирсан мэдээ: 2015.05.15-нд нийтлэгдсэн

Исинбаева хошууч цолтой болов

Елена Исинбаева

Фото: Владимир Песня / РИА Новости

Олимпийн хоёр удаагийн аварга Елена Исинбаева хошууч гэсэн цэргийн цол авсан тухай ТАСС мэдээлжээ. Тавдугаар сарын 16-нд Оросын хөнгөн атлетикч  шинэ цэргийн тангараг өргөнө. Түүний хамт олимпийн төрлийн Оросын шигшээ багийн тамирчид  тангараг өргөх бөгөөд тэд спортын суманд  алба хаах гэрээт цэрэг болцгоосон юм. Зэвсэгт хүчний төв клубт  тулгууртай харайлтын тамирчин  хөнгөн атлетикийн  сургагч  болжээ.

Исинбаева Оросын армийн гэрээт цэргийн албан хаагчийн гэрээг таван жилийн хугацаатайгаар тавдугаар сарын 2-нд Армийн спортын төв клубтай байгуулан гарын үсгээ зуржээ.

Тулгууртай харайлтын нэртэй тамирчин Исанбаева  олимпийн хоёр удаагийн аварга (2004, 2008), 2012 оны олимпийн хүрэл медальтан, дэлхийн гурван удаагийн аварга, заалын дэлхийн дөрвөн удаагийн аварга юм. Одоо 32 настай тэр дэлхийн дээд амжилтийг 28 удаа тогтоож байлаа. Өнгөрсөн оны зургадугаар сард эх болон охин Евагаа төрүүлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж