Өнөөдрөөс зарим замыг хаана

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Өнөөдрөөс зарим замыг хаана

Өнөөдрөөс эхлэн нийслэлийн гурван ч
замыг засварт оруулахаар болжээ. Тухайлбал, Баянбүрдийн тойргоос баруун
дөрвөн зам хүртэлх 2.2 км замыг "Ялгуусан" ХХК 2.8 тэрбум төгрөгөөр
засварлах гэнэ. Мөн хүнсний нэгдүгээр дэлгүүрийн урд талын замаас "Гэсэр
сүм" хүртэлх 1.8 км авто замыг "Экспресс" ХХК 2.5 тэрбум төгрөгөөр
засварлахаар болсон  бөгөөд эдгээр замууд ирэх аравдугаар сарын 30 гэхэд
ашиглалтад орох юм байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Улиастайн гол дээр
шинээр хийгдэж буй 27 метр урттай, найман метр өргөнтэй төмөр бетонон
гүүрийн ажил өнгөрсөн таван сараас эхэлсэн бөгөөд гүйцэтгэлийн ажил 20
хувьтай байгаа аж.  Уг гүүр ирэх арваннэгдүгээр сарын 30-нд ашиглалтад
орох юм байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж