Нарендра Моди бэсрэг наадам үзэж сонирхлоо

Хуучирсан мэдээ: 2015.05.17-нд нийтлэгдсэн

Нарендра Моди бэсрэг наадам үзэж сонирхлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модид зориулсан бэсрэг наадам “Чингисийн хүрээ” аялал жуулчлалын цогцолборт боллоо.

Хүндэт зочид хүчит бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, хурдан морины уралдаан болон ардын урлагийн тоглолт, уран нугаралтын  үзүүлбэр үзэж сонирхлоо. 

Бэсрэг наадмын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модид хонгор зүсмийн морь бэлэглэлээ.

“Миний бэлэглэсэн моринд Ерөнхий сайд Нарендра Моди   “Гантаг” гэсэн нэр өглөө. Энэ нь бурхан багшийн унаа морины нэр гэж Энэтхэгийн ард түмэн хүндэлдэг юм байна” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж