2004 онд байгуулагдсан баг Бундеслигт дэвшихээр боллоо

Хуучирсан мэдээ: 2015.05.18-нд нийтлэгдсэн

2004 онд байгуулагдсан баг Бундеслигт дэвшихээр боллоо

Ирэх улирлаас Германы Бундеслигт “Ингольштадт-04” хэмээх баг дэвшин тоглохоор боллоо. Энэ багийн нэрнээс та бүхэн 04 гэдэг тоо нь “Шальке-04” шиг 1904 онд байгуулагдсан гэж ойлгохоор байгаа биз. Гэвч үнэн хэрэгтээ энэ баг “Шальке”-гээс 100 жилийн хойно буюу дөнгөж 2004 онд байгуулагдсан хэрнээ ийнхүү 10 жилийн дотор Германы дээд лигт хөл тавихаар амжилт гаргаж чадаад байна.

ingol01

“Ингольштадт-04” өчигдөр “Лейпциг”-ийг 2:1-ээр хожсоноор хоёрдугаар Бундеслигт түрүүлэх болзлоо хангасан юм. Тус клубын ерөнхийлөгч Петер Якверт ийм богино хугацаанд гайхалтай үсрэлт хийнэ гэж төсөөлөөгүйгээ хэлсэн байна.

“Клуб байгуулагдаад анхны хэвлэлийн бага хурал дээр би Германы шилдэг 50 клубын нэг болох зорилготой тухайгаа ярьж байснаа санаж байна. Гэтэл одоо топ 18-ийн тоонд орчихлоо. Энэ бол нэр төрийн хэрэг. Би багийнхнаараа бахархаж байна” гэж Якверт өгүүлжээ.

Харин Бундеслигт дэвших хоёр дахь эрхийн төлөө “Дармштадт”, “Карлсруэ”, “Кайзерслаутерн” нар өрсөлдөхөөр болжээ.

Р.Гэгээ 

ingol02

ingol03

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж