Хилчинийхэн зүүн аймгуудаар

Хуучирсан мэдээ: 2015.05.19-нд нийтлэгдсэн

Хилчинийхэн зүүн аймгуудаар

Саяхан "Хилчин" спорт хорооны алдар цуут бөхчүүд хил хамгаалах алба болон монгол бөхөө сурталчилахаар зүүн аймгуудыг зорьжээ. Тус хорооны даргаар саяхан томилогдоод буй улсын заан Ц.Мягмарсүрэнгийн удирдлага дор аварга С.Мөнхбат, гарьд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй тус хороогоор овоглон барилддаг энэ цагийн шилдэг хүчтэнүүд бүгд морджээ.

Тэд эхний уулзалт өдөрлөгөө Дорнод аймагт зохион байгуулсан агаад энэ үеэр хүчит бөхийн барилдаан болж аварга С.Мөнхбат, гарьд Ж.Бат-Эрдэнэ, заан Ц.Мягмарсүрэн, Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Т.Санчир, Б.Соронзонболд, харцага Ц.Содномдорж, начин Н.Бүрэнбаатар, П.Ганхүү, С.Багахүү тэргүүтэйбөхчүүд зодоглосноос харцага Ц.Содномдорж түрүүлж аварга С.Мөнхбат үзүүрлэсэн байна.

Эх сурвалж: http://undesniibukh.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж