Эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийлээ

Хуучирсан мэдээ: 2015.05.19-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийлээ

Сүхбаатар аймгийн BBS TV-н мэдээллийг хүргэж байна.  2015.05.19


– Өнөөдөр дэлхийн Өрхийн эмч нарын баярын өдөр тохиож байна.Энэ өдрийг тохиолдуулан Баруун-Урт суманд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг өрхийн эмнэлгийн эмч нар иргэд рүү чиглэсэн олон талт ажлыг зохион явуулжээ. Өдөрлөгөөр иргэдийн даралт, жин, өндөр болон сахарын хэмжээг тодорхойлох зэрэг анхан шатны үзлэгүүдийг хийжээ.

– Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн Цагдаагийн газраас Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулж байгаа тамхины тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалтыг хийжээ. Насанд хүрээгүй хүүхдэд тамхи худалдан борлуулсан болон хадгалалтын хугацаа хэтэрсэн тамихыг иргэдэд худалдан борлуулж байсан зөрчлүүд илэрчээ. Мөн архины тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд шалгалт хийж хадгалалтын хугацаа хэтэрсэн 300 гаруй пивог хураажээ. Хураасан пиво , тамихыг устгалын комиссд хүлээлгэж өгөх юм байна.

– Сүхбаатар аймгийн нийт нутгаар ойрын өдрүүдэд халуун салхитай байх төлөвтэй байна. 5-р сарын сүүлийн 10 хоногийн байдлаар хур тунадас багатай салхитай байх тул ард иргэд та бүхнийг гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг УЦУОША-наас анхаарууллаа. Энэ сарын 23,24-нд нийт нутгаар салхи секунтэд 12-14 м хүрч шороон шуурга шуурна.

BBS TV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж