Хилчдийн хэргийг шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Хилчдийн хэргийг шүүх хурал хойшиллоо

Дорноговь аймгийн Улаан уулын заставт алба хааж байгаад дарга нарынхаа аминд хүрсэн дөрвөн байлдагчийн хэргийг өнөөдөр СБД-ийн шүүх авч хэлэлцэхээр байсан ч нэг шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй гэсэн шалтгаанаар шүүх хурал дахин хойшиллоо. Энэ сарын 7-ны өдөр өмгөөлөгч С.Оюумаа гадаадад эмчилгээнд явсан шалтгаанар шүүх хуралд ирээгүй тул шүүх бүрэлдэхүүн хилчдийн хэргийг ахин авч хэлэлцэх товыг өнөөдөр гаргаад байсан билээ. Гэтэл шүүгдэгч Э.Оюунболдын өмгөөлөгч Н.Хувцагаан шүүх хурлын товыг мэдсээр байж шалтгаангүйгээр шүүх хуралд ирсэнгүй. Тиймээс улсын яллагч Д.Насанбатын шийдвэрээр хилчдийн хэргийг энэ сарын 30-ны өдөр шүүхээр товоллоо. Ингэснээр удирдах дарга нараа хөнөөсөн хилчид тавдах удаагаа шүүхийн танхимд суун, өөрсдийн хийсэн хэргийн талаар мэдүүлэхээр болж байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж