Тайвань эдийн засгийн өсөлтөө доошлуулан дүгнэв

Хуучирсан мэдээ: 2015.05.24-нд нийтлэгдсэн

Тайвань эдийн засгийн өсөлтөө доошлуулан дүгнэв

 

Тайвань энэ жилийн дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ өсөлтийг 0,5 хувиар бууруулан 3,28 хувь байна гэж дүгнэжээ. Эх газрын Хятадын талаас өрсөлдөөн өсч байгаа нь ийм дүгнэлт гаргахад хүргэсэн хэмээн Bloomberg мэдээлэв.

 

2015 оны эхний улирлын дүнгээр, өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад эдийн засгийн өсөлт нь 3,37% байв.

 

Тайванийн засгийн газрын дүгнэлтээр 2015 оны эцсийн дүнгээр бол экспорт нь 2,62 % болж буурах ажээ.

 

Инфляци 2015 онд 0,13% хувь байх бөгөөд ажилгүйдэл Тайваньд 3,63% хүртэл буурчээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж