Идлэг шонхорын хоригийг цуцлахыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2015.05.26-нд нийтлэгдсэн

Идлэг шонхорын хоригийг цуцлахыг хүслээ

“Монголын мэргэжлийн анчдын холбоо”, “Идлэг шонхор хамгаалах сан” төрийн бус байгууллагынхан хэвлэлийнхэнд хандаж, Шонхор шувууг Гадаад хэргийн яам, улс төрчдөөс хол байлгахыг уриалав. Тэд хэлэхдээ “2013 оны Засгийн газрын 15 дугаар тогтоолоор идлэг шонхор шувууг үндэсний бахархалт шувуу болгон зарлаж, арилжаа худалдааны зорилгоор гадаад гаргахыг таван жилээр хориглосон. Гэвч энэ наанаа шонхор шувууг хамгаалж буй мэт боловч, цаанаа цөөн хэдэн сайд, улстөрчдийн данд бизнес болж буйд эмзэглэж байгаа”-гаа учирлав. Тиймээс энэхүү тогтоолоо хүчингүй болгож арилжааны чиглэлээр гадаадад гаргаж болно гэсэн хуулийн заалтыг сэргээхийг Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн С.Дамдинсүрэн хүсч буйгаа хэвлэлээр дамжуулав.

“Гадаад хэргийн сайд нь шонхор шувууг бэлэглэх байдлаар өгч байна. Энэ нь уг шувууг үнэгүйдүүлж байна. Идлэг шонхор шувууг арилжааны гадагшаа гаргадаг байхад улсын төсөвт их мөнгө төвлөрдөг байсан” гэж “Монголын мэргэжлийн анчдын холбоо”-ны тэргүүн С.Гэрэл хэллээ.

2009 оноос идлэг шонхорыг гадаадад гаргах нь эрс нэмэгдэж, өнгөрсөн хугацаанд нийтдээ 300- 385 шонхор гадагшаа гарсныг тэд дуулгав.

Б.ЗУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж