Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн зориулалт, байршилд өөрчлөлт орууллаа

Хуучирсан мэдээ: 2015.05.28-нд нийтлэгдсэн

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн зориулалт, байршилд өөрчлөлт орууллаа

Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/454 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн  хурлаас гаргасан дүгнэлтийг тус тус хянан үзээд 54 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчлөн баталгаажууллаа.

Газар эзэмших,ашиглах эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж