Ойрхи-Дорнодод хэт халж байна

Хуучирсан мэдээ: 2015.05.28-нд нийтлэгдсэн

Ойрхи-Дорнодод хэт халж байна

 

Ойрхи-Дорнод даяар өнөөдөр /V.28/ агаарын хэм 40-45С-д хүрч, хэт халж байна. Египетийн нийслэл Каир хотноо агаарын хэм 44С хүрсэн нь энэ жил эрт халж байгааг цаг уурчид мэдээлэв. Харин Египетийн Александриа хотод элсэн шуурга боссоноос нисэх буудал хаагдаж, Каир хүрэх гурван нислэгийг хойшлуулжээ. Ливи улсын Бейда хотод элсэн шуурганаар хүмүүс гэртээ бүгж байна. Гэртээ бүгсэн хүмүүс хэтэрхий их эйр кондишн хэрэглэснээр цахилгаан тасалдахад хүргэжээ.

 

Зөрчил мөргөлдөөнд орон гэрээ алдсан Газын зурвасын олон зуун оршин суугчид хэт халуунд байж суух газраа олж ядаж байна. Агаарын хэм 40С давж халж байхад майхан, саравчинд хоноглож буй палестинчууд бие рүүгээ ус цацан  сэрүүцэж байгаа аж. 

 

Иракт ч агаарын хэм 40С давж хэт халж  байгаа аж.

 

Эх сурвалж: Associated Press

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж