FIFA: Швейцарьт банкны данснуудыг битүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2015.05.28-нд нийтлэгдсэн

FIFA: Швейцарьт банкны данснуудыг битүүмжлэв

FIFA-гийн төв байр.  ТАСС/EPA/ENNIO LEANZA

 

Олон улсын хөлбөмбөгийн  холбооны (FIFA) албан тушаалтнуудын мөнгө угаахад ашиглаж байсан банкны дансуудыг битүүмжилсэн тухай Швейцарийн Хууль зүйн яам ба Цагдаагийн албаны мэдэгдэлд өгүүлжээ.

АНУ-ын Хууль зүйн яам FIFA-гийн долоон түшмэлийг баривчилсан ба тэдний дөрөв нь гэм буруугаа хүлээжээ.  ТАСС/EPA/ENNIO LEANZA

 

Өмнө нь Швейцарийн цагдаагийнхан нэрийг нь ил гаргаагүй хэсэг бүлэг хүмүүст эрүүгийн хэрэг нээсэн байна. Тэднийг 2018, 2022 онуудын ДАШТ-ний зохион байгуулагч орнуудыг сонгохтой холбоотойгоор мөнгө угаасан хэрэгт сэжиглэжээ.

"Мөрдөн байцаалтад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах тухай гэрээний дагуу АНУ-ын засаг захиргааны асуулгаар, хөлбөмбөгийн албан тушаалтнуудыг гэмт хэргийн зорилгоор ашиглах магадлалтай гэж үзэн Швейцарийн хэд хэдэн банкинд буй данснуудыг битүүмжиллээ. Цагдаагийнхан хадгаламжийн зарим бичиг баримтыг хураасан” гэж мэдэгдэлд өгүүлжээ.

Лхагва гаригт АНУ-ын шүүх FIFA-гийн есөн түшмэл, тус байгууллагатай үйл ажиллагааны холбоотой таван компанийн дарга нарт албан ёсны ял тулгасан юм. Мөн энэ өдөр FIFA-гийн Ёс зүйн хороо хөлбөмбөгийн үйл ажиллагаанаас авлигын хэрэгт сэжиглэгдсэн 11 хүнийг холдуулсан байна. Хар жагсаалтаар баривчлагдаад байгаа Жеффри Уэбб, Эухенио Фигередо, Эдуардо Ли, Хулио Рока, Костас Таккас, Рафаэль Эскивель, Хосе Мария Марин нар оржээ. Мөн уг жагсаалтад Жек Уорнер, Хосе Мария Марин, Николя Леос, Чак Блейзер, Дэрилл Уорнер нарын нэрс байгаа юм.

Өмнө мэдэгдсэнээр, баривчлагсадын дунд FIFA-гийн дэд ерөнхийлөгч Жеффри Уэбб, Эухенио Фигередо нар мөн тус байгууллагын Гүйцэтгэх хорооны гишүүн асан Жек Уорнер, байгууллагын бусад ажилтнууд болох Эдуардо Ли, Хулио Роча, Костас Таккас, Рафаэль Эскевель, Хосе Мария Марин, Николас Леос нар байна.

Үүний зэрэгцээ, FIFA-д спортын маркетингийн чиглэлээр ажилладаг Алехандро Бурзако, Аарон Дэвидсон, Уго Жинкис, Мариано Жинкис мөн мөрдөн байцаалтаар хууль бус наймааны зуучлагч байсан нь тогтоогдоод байгаа тус байгууллагын  ажилтан Хосе Маргулис нарт ял тулгаж байна. Харин Oлон улсын хөлбөмбөгийн холбооны удирдлага Йозеф Блаттерийн нэр сэжигтнүүдийн жагсаалтад байхгүй аж.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж