Экс дэд ерөнхийлөгч Блаттерийг илчилнэ

Хуучирсан мэдээ: 2015.06.04-нд нийтлэгдсэн

Экс дэд ерөнхийлөгч Блаттерийг илчилнэ

REUTERS/ Andrea De Silva

Дэлхийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч асан, Тринададын  иргэн Жек Уорнер тус байгууллагын албан тушаалтнууд ба ерөнхийлөгч Блаттертай холбоотой Тринадад-Табогогийн үндэсний 2010 оны сонгуулийн тухай баримтуудыг гаргана гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт авлигын хэргээр Цюрих хотод FIFA-гийн өндөр тушаалтнууд баривчлагдсан билээ.  Уорнер өөрөө нутгинхаа цагдаа нарт буун өгсөн байв. “Миний эх орныг устгахаар идэвхтэй  оролдож байгаа хүмүүсийн төлөө би нууцыг хадгалахгүй. Энэ мэдээллийг өмнө нь нууж байсандаа уучлалт гуйя. Ирж буй их үерийг үхэл ч зогсоохгүй. Ухрах замгүй. Блаттер яагаад унаснаа өөрөө мэдэж байгаа” хэмээн хэлсэн түүний үгийг Ассошиэйтед Пресс  иш татжээ.

Мөн FIFA-гийн ерөнхий нарийн бичгийн дарга байгууллагын данснаас Уорнерийн дансанд 10 сая доллар шилжүүлсэн мэдээ ч гарсан байв. Тус байгууллагыг 1998 оноос хойш толгойлж байсан Блаттер энэ мягмар гаригт огцорч буйгаа мэдэгдсэн юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж