Огцруулах саналд 10-аад гишүүн гарын үсэг зурсан гэв

Хуучирсан мэдээ: 2015.06.08-нд нийтлэгдсэн

Огцруулах саналд 10-аад гишүүн гарын үсэг зурсан гэв

“Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталсан нь улс  орны эрх ашигтай харшилж байна” гэж  нэр бүхий гишүүд мэдээлэх болсон. Уг төлөвлөгөөг үзэглэсэн асуудлаар Г.Уянга тэргүүтэй 19 гишүүний гарын үсэг цуглуулж, Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолын төсөл өргөн барихаа мэдэгдээд байгаа. Өнгөрөгч  долоо хоногт  уг саналд 17 гишүүн гарын үсэг зурсан гэж байсан ч өнөөдөр УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс мэдээлэл хийх үеэр 10-аад гишүүн гарын үсэг зурсан гэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Анх 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ гэж байсан боловч өнөөдөр зургаан тэрбум болсон. Энэ мөнгөний 34 хувийг Монголын Оюутолгой төлнө. Ийм хариуцлагагүй гэрээнд гарын үсэг зурсан Ерөнхий сайдад хариуцлага тооцох хэрэгтэй. Намын бүлгүүд дээр ажлын хэсэг гарсан байна билээ. Намууд ч энэ чухал асуудал дээр хариуцлагатай хандах ёстой" гэсэн юм.

Тэгэхээр 17 гишүүн гарын үсэг зурсан гэдэг  зориудаар тараасан ташаа  мэдээлэл болж таарах нь. 

С.СҮРЭН

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж