Зуслангийн чиглэлд гал унтраах ангийг сэлгэн байршуулна

Хуучирсан мэдээ: 2015.06.08-нд нийтлэгдсэн

Зуслангийн чиглэлд гал унтраах ангийг сэлгэн байршуулна

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын  2015 оны  А/56 тоот тушаалаар зуслангийн чиглэлд үүрэг гүйцэтгүүлэх  бүрэлдэхүүнийг томиллоо.

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 18 дугаар ангийг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн чиглэлд 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл түр сэлгэн байршина.  

Ингэснээр зуслангийн чиглэлд иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй гал түймэр, үер усны нөхцөл байдал үүсэхэд цаг алдалгүй шуурхай хүрч үйлчилж, бэлэн байдлыг хангаж ажиллах юм.

Үйлчлэх хүрээний хувьд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан, Яргайт, Яргайтын богино,   Жигжид,  Өвөр гүнт, Майхан толгой, Ойн булаг, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр  хороо 100 мод, Гоодой, Шарга морьт, Хуурай мухар, Баян булаг, Хандгайтын богино,  Хандгайт, Санзай, Цэргийн амралтын айл өрхүүд зэрэг болно гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж