Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

Хаана амьдрал байна?

Өгүүллэг зохиомж бичихээс гадна ганц нэг бодрол ч гэх юм уу? юу ч гэх юм тиймэрхүү дотор талаас арзайлгаад барзайлгаад байдаг зүйлүүдийн талаар бичмээр санагдаад байх юм. Тэгээд нэг иймэрхүү сэдвийг хөндлөө.

Эрчүүд бид амьдрал дээр гарахад 3 янзын гэр үүд хаалгаа томоос том дэлгээд хүлээж байдаг:
1 рт нь  Цагаан гэр. Та бүхний амьдарч буй гэр орныг чинь цагаан гэр гэж нэрлэдэг. Энэ нь эсгий гэр маань цагаан өнгөтэйгээс аль эсвэл  эр хүний энх тунх амьдрал энд байдаг гэдэг үүднээс цагаан гэр гэж нэрлэсэн байх.

2 рт нь Хар гэр. Энэ бол өнөө цагийн шорон. Эрт цагийн хэрэг таслан шийтгэх хүртэл байлгах сууц. Угтаа бол амьдарч суудаг гэр хэмээн нэрлэх ёсгүй боловч одоо нэгэнт гэр болчихжээ. Жил бүр хэдэн мянган залуус уг гэрт морилдог. Тэнд амьдрал залуужиж байна, тэнд амьдрал хар өнгөөр цэцэглэж байна, тэнд амьдрагсад олширч буй учраас, хүн амынх нь багагүй хувь нь амьдарч буй учраас гэр хэмээн нэрлэе.

Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж