Тэсрэх бөмбөгний сүрдүүлэг Цагаан ордныг сандаргав

Хуучирсан мэдээ: 2015.06.10-нд нийтлэгдсэн

Тэсрэх бөмбөгний сүрдүүлэг Цагаан ордныг сандаргав

 

АНУ-ын Цагаан ордоны хэвлэлийн танхимд тэсрэх бөмбөг байрлуулсан гэх хуурамч сүрдүүлгийн улмаас бүтэн өдрийн ажил цалгарджээ.

 

АНУ-ын тусгай албаны ажилчид Цагаан ордоны хэвлэлийн танхим дахь хурлыг тасалдуулан, хүмүүсийг яаралтай гадагш гаргах арга хэмжээ авсан аж. Хэвлэлийн танхимд үнэрч нохойгоор тэсрэх бөмбөгийг хайсан боловч сэжигтэй зүйл олоогүй аж.  Хэвлэлийн танхимд олон тооны сэтгүүлчид байжээ.

 

Өмнөхөн нь Сенатын танхимд тэсрэх бөмбөг тавьсан гэх дуудлага ирснээс хүмүүсийг гадагш гаргаж, сүр дуулиан болсон аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Agence France-Presse

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж