Татварын өршөөлийн хуулийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2015.06.11-нд нийтлэгдсэн

Татварын өршөөлийн хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж, Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын хувьд уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх ёстой.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд татварын өршөөл үзүүлэхэд чиглэж байна. Татварын өршөөл бол улс орнууд татварын бааз сууриа өргөтгөх, далд эдийн засгийг бууруулах зорилгоор хэрэглэж буй арга хэмжээ бөгөөд төрөөс татвар төлөгчдөд төлөх ёстой татвараа тодорхой хугацаанд багтаан сайн дурын үндсэн дээр үнэн зөв мэдүүлж, төлсний үндсэн дээр эрүүгийн хэрэг үүсгэж, хариуцлага тооцохгүй байхаар өгч буй амлалт юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж эхлээд байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж