Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахыг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2015.06.11-нд нийтлэгдсэн

Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахыг хойшлууллаа

Хотын төв замдуудад энэ сарын 15-наас эхлэн автомашиныг улсын дугаарын тэгш сондгойгоор оролцуулах тухай нийслэлийн удирдлагууд мэдэгдээд байсан. Тэгвэл энэ асуудлыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж түр хойшлуулах шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргалаа.  

Хотын төв замуудад дулаан, цэвэр усны шугамын өргөтгөл, шинэчлэлт хийхтэй холбоотойгоор хотын төвийн замын урсгал чиглэлд өөрчлөлт оруулж, зургадугаар сарын 15-наас эхлэн хотын төв замуудад автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор төгссөнөөс хамааран хөдөлгөөнд оролцуулахаар байсан юм.

Энэ талаарх мэдээллийг эргэн хүргэх болно.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж