Жозе Моуриньо хурд хэтрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2015.06.13-нд нийтлэгдсэн

Жозе Моуриньо хурд хэтрүүлжээ

 

Лондон хотын "Челси" (Chelsea) багийн ахлах дасгалжуулагч португали иргэн Жозе Моуриньо (Jose Mourinho) хурд хэтрүүлсэн хэргээр жолооны үнэмлэхээ хагас жилээр хураалгав гэж Mirror сонин мэдээлжээ.

Энэ хэрэг Суррей гүнтний нутаг дэвсгэрт 2014 онд гарчээ. Моуриньо хурдны 50 миль гэж хязгаарласан зам дээр 60 миль цагийн хурдтай (96,5 км/ц) явсан байжээ.

Португалийн мэргэжилтэн жолооны үнэмлэхээ хураалгахын зэрэгцээ 750 фнт стерлингин торгууль төлнө. Мөн шүүхийн 160 фунтын зардлыг түүнээс гаргуулахаар болжээ.

Шүүх хуралд Моуриньо өөрөө очоогүй байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж