Хакухо өнөөдөр Котошогикүтэй барилдана

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

Хакухо өнөөдөр Котошогикүтэй барилдана

Нагоя башёгийн 11 дэх өдрийн барилдаанд манай бөхчүүд ямар бөхтэй барилдах талаар танилцуулъя.
Зуун хувийн амжилтаар башёг тэргүүлж буй их аварга Хакухо М.Даваажаргал өнөөдөр баруун жигүүрийн маэгаширагийн сэкиваки Котошогикүтэй барилдах бол озэки Харумафүжи Д.Бямбадорж, озэки Кайо нар өнөөдрийн барилдаанд хоорондоо барилдахаар оноолт таарсан байна. Мөн өнөөдөр Токитэнкү А.Хүчитбаатар /М3/ озэки Котоошютай, комүсүби Хакуба А.Өнөржаргал Китатайкитай, Асасэкирюү Б.Дашням /М1/ Ёшиказэтэй, харин Кёкүтэнхо Н.Цэвэгням Шимоторитой барилдахаар болсон байна. Түүнчлэн Тамаваши Б.Мөнх-Оргил /М14/ Какизоэтэй, Моконами Г.Базарсад /М10/ Кимураяматай, Шотэнро Д.Нямсүрэн /М16/ жюүрёгийн гурав дахь бөх Сококурайтай тус тус барилдахаар оноолт таарчээ.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж