Гадаад худалдааны тэнцэл алдагдалтай хэвээр байна

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

Гадаад худалдааны тэнцэл алдагдалтай хэвээр байна

Долдугаар сарын 15-ны байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2815.9 сая ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 1367.2 сая ам.доллар, импорт 1448.7 сая ам.долларт болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1002.2 сая ам.доллар буюу 55.3 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Манай улсын экспорт 511 сая ам.доллар буюу 59.7 хувь, импорт  491.2 сая ам.доллар буюу 51.3 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна.  Энэ мэт эерэг үзүүлэлттэй ч  гадаад худалдааны тэнцэл 81.5 сая ам.долларын алдагдалтай гарчээ.  

Нийт экспортод зэсийн баяжмал 29.8 хувь, нүүрс 23.1 хувь, боловсруулаагүй буюу хагас
боловсруулсан алт 8.2 хувь, төмрийн хүдэр 6.9 хувь, бохир ноолуур 6.8 хувь, боловсруулаагүй нефть 5.7 хувь, цайрын хүдэр, баяжмал таван  хувь, хайлуур жоншны хүдэр, баяжмал 2.3 хувь,молибдений хүдэр, баяжмал хоёр хувь, самнасан ноолуур 1.5 хувь, үлдсэн 8.7 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн эзэлж байна.
Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж