Онгоцны нислэгийн үеэр 12 зорчигчийн бие эвгүйрхжээ

Хуучирсан мэдээ: 2015.06.16-нд нийтлэгдсэн

Онгоцны нислэгийн үеэр 12 зорчигчийн бие эвгүйрхжээ

 

Фижи улсаас АНУ-ын Лос-Анжелес хотноо хүрсэн онгоцны нислэгийн үеэр 12 зорчигчийн бие эвгүйрхжээ. Лос Анжелес хотын нисэх онгоцны буудлын албаныхны мэдээлснээр нислэгийн үеэр олон зорчигчийн гэдэс өвдсөн гэнэ.

 

Онгоц Лос-Анжелес хотод газардсаны дараа АНУ-ын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвөөс өвдсөн зорчигчдод шинжилгээ хийж, ямар нэгэн халдварт өвчин туссан эсэхийг шалгажээ. Өвдсөн зорчигчид хамт аялаагүй боловч бүгдээрээ Фижи арлын Нанди хотноо нэг зочид буудалд буудалсан байжээ.

 

 “Fiji Airways” компанийн 810-р нислэгт 272 хүн зорчиж явсан байна.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж