“Монгол уяач-3000” зөвлөгөөн Өмнөдэлгэр сумнаа боллоо

Хуучирсан мэдээ: 2015.06.16-нд нийтлэгдсэн

“Монгол уяач-3000” зөвлөгөөн Өмнөдэлгэр сумнаа боллоо

ММСУХ өнөө жил хорин нас хүрч буй. 20-н жилийн ойн арга хэмжээний хүрээнд “МОНГОЛ УЯАЧ-3000” сумдын зөвлөлгөөнийг зохион байгуулах болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тус зөвлөгөөний анхных ММСУХ голомтоо бадраасан Төв аймгийн Баянжаргалан сумнаа болсон бол хоёр дахь удаагийнх нь Галшар адууны өлгий Хэнтий аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ сарын 13-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумнаа болсон уг зөвлөгөөнд хойд бүсийн Биндэр, Баян-Адрага, Хурх, Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Дадал зэрэг сумдын төлөөлөл уяачид, ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн,  Тэргүүлэгч гишүүн НМСУХолбооны тэргүүн, М.Мөнхбаясгалан, Тэргүүлэгч гишүүн Ц.Баянжаргал, Хэнтий аймгийн МСУХ-ны тэргүүн Н.Батжаргал, сум орон нутгийн удирдлага, “Жавхлант хүлэг” МСУХолбооны тэргүүн зэрэг 70 гаруй хүмүүс оролцсон юм. Зөвлөгөөнд ирсэн нийт уяачдад П.Сэргэлэн сүүлийн жилүүдэд хийж хэрэгжүүлсэн  болон цаашид хийх ажлынхаа талаар товч мэдээлэл хийж, уяачдын санаа бодлыг хуваалцсан бөгөөд сумдын уяачдын холбоонд ММСУХ-ны батламжийг гардуулсан юм. Мөн энэ үеэр холбооны бодлогыг орон нутагт хэрэгжүүлэхэд олон жил идэвхи зүтгэлтэй ажилласан доорх нэр бүхий уяачдыг “Уяачийн алдар одонгоор шагналаа.

Үүнд:
1. Цэндийн Ичинхорлоо
2. Хаянхярваагийн Балжинням
3. Алтангэрэлийн Бэх -Очир
4. Лувсаншаравын Түмэнбаяр
5. Цэнджавын Нэргүй
6. Баатарсүрэнгийн Эрдэнэбаатар
7. Жамсрангийн Мөнхбаатар
8. Шаравын Содном \ Монгол Улсын Манлай Уяач \
9. Шаравжамцын Нанзаддорж \ Хурх \
10. Цэндийн Базарсад
11. Аюурзанын Ганбаатар
12. Цэрэнгийн Батхуяг
13. Лувсанцэрэнгийн Ганбаяр \ Дадал \

ММСУХ-ны ажлын алба

Эх сурвалж: www.todmagnai.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж